
Монголын Олимпийн Боксын Холбооны Удирдах зөвлөлийн хурлаараа өнгөрсөн дөрвөн жилийн ажлаа дүгнэсэн байна. Хурлын үеэр Монголын олимпийн боксын холбооны ерөнхийлөгч Ч.Ганзориг, дэд ерөнхийлөгч Ц.Бат-Энх нар өөрсдийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгчээ. Тэдний оронд УИХ-ын гишүүн О.Содбилэг Монголын олимпийн боксын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон бол холбооны бүхий л ажлыг нугалах учиртай ерөнхий нарийн бичгийн даргаар Бээжингийн олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамба ажиллахаар сонгогджээ. Тэрээр энэхүү зодог тайлж, боксын спортыг хөгжүүлэх үйлст хүчин зүтгэхээр боллоо.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ