
Өсвөр үеийнхэн дотороо хамгийн үлгэр жишээ үерхэж байсан Жастин Бибэр болон Селина Гомез нар салаад удаагүй байгаа. Хосууд ч энэ шийдвэртээ бүрэн итгэж чадахгүй байгаа бололтой. Селинагийн найзууд түүний сэтгэл санаа тун хэцүү байгаа хэмээн ярьжээ. Америкийн хөгжмийн ЕМА авардс-аас Жастин Бибэр олны таашаал хүртсэн залуу дуучнаар шалгархад Сэлина тун ч их баярласан юм.
Харин Жастин Бостонд болсон концертон дээр Селинад зориулан "Cry Me a River" дууг дуулсан аж. Энэ дууг анх том Жастин буюу Жастин Тимбэрлейк Бритни Спирсээс салсныхаа дараа дуулж байсан. Жастин Бибэр энэ дууг тайзан дээр зөвхөн гитартай дуулсан нь хүмүүст их таалагджээ.
Тэрээр радио нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа “Миний амьдралд юу болоод байгааг би ойлгохоо болиод байна. Би Селинад юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байна” гэж ярьжээ.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ