УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө 18-20 хэм, Яармаг-Сонгины орчмоор 24-26 хэм, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 12-17 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 7-12 хэм байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Хэрлэн голын сав нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө
багавтар үүлтэй. Цас орохгүй. Өдөртөө үүлшинэ. Нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 15-17 хэм, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ