
Дөнгөж сая “Шонхор шувууг үндэсний бахархалт шувуу”-аар зарлах ёслолын ажиллагаа Бөхийн өргөөнд боллоо.
Цагаан шонхор нь Чингисийн уугуул аймгийн шүтээн бэлгэдэл нь байсан тухай нууц товчоонд өгүүлсэн байдаг.
Тэгвэл эл шувууг 87 улс өөр өөрийн ёс заншил, түүх шастирын бэлгэдэл болгон шүтэн хүндэлдэг гэнэ.
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар шонхор шувууг Монголын үндэсний бахархалт шувуугаар баталсан билээ.
Ингэснээр манай улс үндэсний шувуутай болж буй дэлхийн 88 дахь орон болж байгаа юм.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ