Улсын харцага Ц.Содномдорж Г.Эрхэмбаяр арслангаар давлаа
Хүчит бөхийн барилдааны долоогийн даваанд улсын арслан Г.Эрхэмбаяр цолны эрэмбээр улсын харцага Ц.Содномдоржийг амлаад байсан.
Харин харцага урамтай сайхан барилдаж арсланг өвдөг шороодуулснаар их эзэн Чингис хааны ойн баярын барилдааны түрүү, үзүүр булаалдахаар шалгаран үлдээд байна. Долоогийн даваанд тунасан улсын отгон арслан П.Бүрэнтөгс, улсын заан Ч.Санжаадамба нарын хэн давсан нь харцагатай үзүүр түрүү булаалдана.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ