
Их Эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын заан Чимэдрэгзэнгийн Санжаадамба найм даван түрүүлж, улсын харцага Ч.Содномдорж үзүүрлэлээ.
Ч.Санжаадамба улсын арслан П.Бүрэнтөгсөөр долоо давсан бол, харцага Ц.Содномдорж улсын арслан Г.Эрхэмбаярыг өвдөг шороодуулан үзүүр түрүүнд хүрсэн билээ.
Ийнхүү эзэн Чингисийн ойд зориулсан анхны барилдаан амжилттай зохион байгуулагдаж олон сайхан барилдаануудаар үзэгч, бөхийн хорхойтнуудыг баясгалаа. Ч.Санжаадамба заан намрын барилдаан нээгдсэнээс хойшхи Хэвлэх үйлдвэр үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Монгол туургатны бөхийн барилдаанд түрүүлээд байсан юм.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ