Ийм өдөр байх нь л чухал

img

Тэмүүжин нумын хөвчнөөс төрөөгүй юм Тэмүүжин сумын зэвнээс гараагүй юм Тэмүүжин Өүлэн эхээс төрсөн юм Тэмүүжин Өрлөг түүхээс гарсан юм Амар заяа хомс доголон нулимст хорвоод Аврах тавилан мөхөс долоон үеийн тэртээд Атаа хорслын манцуйд Есүхэйн хүү өсөж Аян дайны онгодоор есөн тугаа тахисан юм Монголчууд баяртай байна.  Их Хаантнаа хүндэтгэн дурсах нэрийн өдөртэй боллоо! Ийм өдөр байх нь л чухал болохоос биш энэ өдөр Их Хаантан төрсөн, эсэх нь жич асуудал юм. Он тоолол бол өөрөө болзолт, зохиомол, харьцангуй зүйл. Ингэхлээр он, сар, өдөр бүгд болзолт, харьцангуй.. Хэн ямраар ч тоолж болно. Тэгэж ч ирсэн билээ. Бүх нийтээрээ тохиролцоод л жилийн 365 хоногийн алинаас нь ч шинэ оныг эхлүүлж болох жишээтэй… 800 гаруй жилийн өмнөх бүү хэл 80 жилийн өмнө төрсөн олон хүн эхээс мэндэлсэн сар, өдрөө мэдэхгүй байх баримт хаа сайгүй шүү дээ… Яг, таг тогтоочих боломжгүй зүйлээр зартай зөрүүд, эсвээс жаахан “но”-той,  бас ямар нэгэн “шагнал” горилхийлсон хүмүүс л “маргах гэж маргалдаж” байдаг ажээ. Яс, тас тогтоох боломжгүй бол цаг нь иртэл хүлээх, хүлээсээр байх ганцхан л гарц бий. Их Хаантны тухайд бол түүний үзэл бодол, үйл хэрэг, хүсэл мөрөөдөл, тавьсан зорилт, хэрэгжүүлсэн арга, ухаан, их жанжны ялах урлаг зэрэг нь л чухал болно. Их Хаанаа энгийнээр, энгүй алдаршуулах нь өөрт нь зохих бизээ. Учир нь Хаантан бээр энгийн монгол эр, энгүй суут нэгэн, Хаадын Хаан, Жанждын Жанжин билээ. Эх сурвалж: “ТВ 7 хоног“ сэтгүүл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

chi chingis haan baigaagui bol mongol uls,undesten bgui bh bsan gh geed bnu, hehe chmgisiin umnuh mongolchud tegeed yu bsan bj taarahu. chingis haan bol ertni tuuht nuudelchin mongoliin ur hoich es shirheg.
2012-11-14
max:
chingiss khaan baigaagui bol unuugiin tusgaar togtnol ugui bizdee khaan ezen bgaagui bol hamag mongol unuudur baihuu ali ter 850 jiliin umnu mendleegui sen bol unuudur bid chin gurnii owog boloson baih busuu yas unendee bidniig chingisiin ur sad mun bolohoor mongolchuud gej huleen zuwshuurch baigaa busuu gadniihan tgeeguisen bol bidniig chin gurnii uldegdel gej heluuleh bsan tiim bizdee ter ih ner hundiig unuugiin bid chin uurch yawah heregtei ene bol bayar bish ene bol bidniil nuur tsarai bidniil ner hund mongol gesen ugiin batalgaan yum shuudee
2012-11-14
chi chingis haan baigaagui bol mongol uls,undesten bgui bh bsan gh geed bnu, hehe chmgisiin umnuh mongolchud tegeed yu bsan bj taarahu. chingis haan bol ertni tuuht nuudelchin mongoliin ur hoich es shirheg.
тийм ээ. Тусгаар улсын түүхийг хэн ч үгүйсгэхгүй алдаа оноотойгоо монголчууд бидний өмч, тэр өдрийг үгүйсгэсэн ч сэтгэл зүрхэнд тусгаар тогтнол хадгалагдаж байгаа
2012-11-14
kod:
tusgaar togtnol 2t orloo huurhii.ug ni tusgaar tognol yamarch ih haan burhan tengerees unetei bh uchirtai.
2012-11-14
kk:
tiim shuu
2012-11-14
тийм ээ. Тусгаар улсын түүхийг хэн ч үгүйсгэхгүй алдаа оноотойгоо монголчууд бидний өмч, тэр өдрийг үгүйсгэсэн ч сэтгэл зүрхэнд тусгаар тогтнол хадгалагдаж байгаа