Монгол бахархлын өдөрт

img

Гарсан өдрийн гариг, төрсөн өдрийн төөрөг гэдэг бол ертөнцийн түүхэнд нэрээ мөнхөлсөн их хүнд байтугай эгэл жирийн нэгэнд ч эрхэм зүйл  л дээ. Тиймээс яалт ч үгүй монголчууд Чингис хааныхаа мэндэлсэн жил, сар өдрийн тухайд түүхэн сурвалжуудаа дахин сайн нягтлаад, нэг өдрийг тогтож авах нь чухал байгаа юм. Чингис хааны мэндэлсэн он Энэ талын гол мэдээ баримт агуулсан сурвалж бичгүүд монгол бичиг, хятад, перс, уйгур, төвд зэрэг хэл бичгээр уламжлан иржээ. Мэдээж хамгийн олон сурвалж бичгүүд монгол бичгээр байдаг. Энэ бүх баримтуудыг үзэж нягтлаад дэлхийн монголч эрдэмтэд, түүхчдийн хүрээнд 1162 он дээр тогтсон. Тиймээс анх 1962 онд Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэж, одоогийн Хэнтий аймгийн гурван нуурын ойролцоо сүрлэг сайхан хөшөө байгуулж байв. Дараа нь 2002 онд Чингис хааны 840 жилийн ойг тэмдэглэсэн. Тэгэхээр энэ жил Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тэмдэглэх ёстой юм. Чингис хааны мэндэлсэн өдөр 1962 онд анх тэмдэглэхдээ тавдугаар сарын 31-нд тэмдэглэсэн. Энэ нь ул үндэсгүй хэрэг биш. Лувсанданзангийн “Алтан товч”   тэргүүтэй нэлээд хэдэн сурвалжид Чингис хааныг зуны тэргүүн сарын 16-ны улаан тэргэл өдрийн дөл цагт (морин цагт) мэндэлсэн гэсэн мэдээ байдаг. Билгийн тооллын энэ цагийг одоогийн христийн он тоололд шилжүүлж тогтоосон хэрэг. Монгол хэл, түүх соёлын гайхамшигт дурс-гал “Монголын нууц товчоо”-нд “Тэнд Есүхэй баатар Татарын Тэмүжин-Үгэ, Хори-Буха тэргүүтэн Татаарыг дагуулж ирвээс, тэнд Өэлүн-Үжин хээлтэй (хөл хүнд) бүрүүн, Ононы Дэлүүн Болдогоо (Болдогт) бүхүйд зөв тэнд Чингис хаан төржүхүй” гэсэн байдаг. Энд он цагийг хэлээгүй боловч чухал зүйл мэдээлж байгаа юм. “Монголын нууц товчоо”-ны энэ мэдээллээс Есүхэй баатар бээр эртний өшөөг авахаар Татаар руу довтлоод ялалт байгуулж ирсэн цаг үе нь “агт таргалж, нум хатуурсан” намрын адаг, өвлийн эхэн сард байх ёстой гэдэг учир зүйн шалтгааныг өгүүлж буй юмсанж. Чингис хааны мэндэлсэн өдрийн тухайд дээрх эх сурвалжуудаас өөрөөр тэмдэглэсэн хэд хэдэн сурвалж бий. Жамбадоржийн “Болор толь”, Ордосын Гончигжавын “Сувд эрхи”,  “Хөх түүх” зэрэг сурвалжид “III жарны хар морин жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд” мэндлэв гэсэн бий. Ордосын Гончигжавын 1835 онд бичсэн “Сувд эрих” хэмээх түүхийн сурвалж бичигт, “Есүхэй баатрын их хатан үзэсгэлэнт Өгэлэн III жарны хар морин жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгнээ, гайхамшигт бэлгэ төгссөн гоо жавхлант нэгэн хөвгүүн гартаан гэрэлт улаан эрдэнэ атгаснаар мэндлэв. Мөн өдөр огторгуйд солонго татах тэргүүтэн сайн бэлгэс олон болов” гэж бичсэн. Мөн “Хөх түүх”, Жамбадоржийн “Болор толь” дотор өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд мэндэлсэн гэж тов тодорхой бичсэн байдаг аж. “Арван буянт номын цагаан түүх” гэдэг түүхэн сурвалжийг Хубилай хаан өөрөө зохиосон гэдэг. Ямар ч гэсэн Хутагтай сэцэн хун тайжийн засан найруулсан эх бидний үед уламжилсан. “Арван буянт номын цагаан түүх”-д Чингис хаан өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд мэндэлж, шинийн гурванд угаалгын ёслол хийж, угаалга үйлдэж, тасмаар боож, мялаагуудын хурим хийсэн тухай мэдээлсэн байдаг ажээ… С.Мэргэн Эх сурвалж: "ТВ7 хоног" сэтгүүл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

unen:
onoodor mongolchuud maani deer dorgui chinges xaan gej tseejee deldej xiirxex bolj ys yuman deeree gadnii ornii sudalgaagaar manai mongol ulsin toriin terguunuud ihehx ni urd õÿòàä garaltai xumuus ixeer bdag gej sudalgaa garsan bdag yum bilee suuliin 20 iod jiliin baidlaar xaraxad dandaa uragshaa õÿòàäðóó xorongo oruulalm xiij ëèöåíç çºâøººðºë íýðòýéãýýð ãàçàð íóòãàà õÿòàäàä ºã÷ õóäàëäàæ ò¿¿íèé àðä äàíäàà òîì÷óóä íü õÿòàäûí òîì êîìïàíü êîðïàðààöóóäûí ãàð õºë íü áîëñîí òýä íàðèéí ýðõøýýëä îðñîí èéì ë õ¿ì¿¿ñ òºð áàðüæ áàéíà ø¿¿ äýý ìîíãîë÷óóäàà 1990 îíûõ øèã àðä÷èëñàí ¿éë ÿâäàëòàé àäèë èéì ç¿éë ºíººäºð áîëëîî ãýõýä òýð ¿åèéí òºð áàðüæ áàéñàí ñóóò õ¿ì¿¿ñ øèã øóóä òºðèéí óäèðäëàãûã øèëæ¿¿ëæ ºãºõ òèéì õ¿ì¿¿ñ ºíººäðèéí òºðä àæèëëàæ áàéãàà õ¿ì¿¿ñä áàéõã¿é. Õýðýâ òèéì ç¿éë áîëîõ þì áîë òºðèéí òýðã¿¿íýýñýý ýõëýýä îãöîð÷ ÷àäàõã¿é ÿàãààä ãýâýë á¿õ áóäëèàí íü èëðýõ þì ÷èíü ¿¿íèéã çàäëàõ çîðèãòîé ìýäëýãòýé Ãàíáààòàð ãèø¿¿í øèã äàõèàä 3 õ¿í áàéâàë íýëýýäã¿é ñàíäðàëä îðíî ãýâ÷ òýð õ¿ì¿¿ñ õàìãààëàëò ñàéòàé áàéõ ¸ñòîé áàéõ àÿã¿é áîë çîðèã àãñíûã àëäàã øèã þì áîëíî ø¿¿ Àðä ò¿ìýí áèä ÷èíü õýã ë ºäºð áîñíî ø¿¿ äîòðîî èðãýíèé äàéí ãàðàõûã ¿ã¿éñãýõ àðãàã¿é þì ø¿¿ Çîðèã àãñíûã àëñàí õýðýã ýíý òºð áàéñàí öàãò õýçýý ÷ èëðýõã¿é ýý Ýíý õýðýãò îäîî òºð áàðüæ áàéãàà õ¿ì¿¿ñ ÿàõûí àðãàã¿é õàìààðàëòàé Áàò¿¿ë äàðãà ÿàãààä áààòàð áîëñíûã ãàéõàæ áàéãàà õ¿í öººíã¿é áàéãàà áàéõ ýõ îðîí àðä ò¿ìíèéõýý òºëºº öóñàà óðñãàæ àìü íàñàà çîðèóëæ òýìöýæ ÿâñàí õ¿í ìºí¿¿ ãýâýë ¿ã¿é ãýëòýé
2012-11-15
Unen:
Yg unendee mongol uls anx delhiid tusgaar togtnoloo olj mongol uls gej tunhaglan zarlasan ni 1921 on yum snig sanagdax yum musgaar tognoloo oloogui delhiid mongol uls gej zarlaj xil xyzgaaraa togtoogoogui bol chingesiin mongol gej zarlaad ch ymar ch uls oron xuleej avaxgui gedgiig medmeer yumdaa xarin chingesiin 850 jiliin nasnii oig temdeglelt odor baival zugeer yumdaa tustaar togtnol gedeg bol yugaar ch solishgui erxem yum shuu mongolchuudaa
2012-11-15
sUKH:
BID TUUHEEREE BAHARHAH YOSTOI
2012-11-14
Энэ хамуудын угаадсыг тэнцүү өгөөд уяаг нь чангахан байлгахгүй бол одоо бүр даварлаа.
2012-11-14
Тийм ээ. Бидний тархийг угааж барахаа болихоороо одоо олигархууд үнэт зүйлсээр тоглож тархи угаах оролдлого хийж байна. Энэ бол 2 намын хамтарсан тоглоомын нэг хэсэг. Эдэнтэй эдэнгүй бид хэн хэзээ төрж ямар үүрэг гүйцэтгэснийг мэдэж байгаа.
2012-11-14
max:
Монгол гэдэг энэ үгийн ард агуу их үндэстэн байдаг , Монгол гэдэг энэ үгийн ард агуу их түүх байдаг , Монгол гэдэг энэ үгийн ард агуу их газар шороо хил хязгаар байдаг , Тиймээ энэ бүхний ард агуу их чингис хаан байсан болохоор Бид хүн төрлөхдөнд хүндлэгдэж явдаг
2012-11-14
uls ornoo gadaadin kolonchlogchdiin ezemshil bolgoson ul turchid ene uduriig yarih erh bnu, harin chingis haani suns beer yaridag bsan bol minii tursun uduriig temfeglej shoudah geed baiga uls oron ard tumneese urvagch uls turchdiig tsaazaar avaach geh bsan buiza.
2012-11-14