Хоолоо булаацалдаж буй ''хэрээнүүд'' адил МАХН-ын нэр дэвшигчид хоорондоо зодолджээ
Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа ид дундаа явагдаж байна. Хэдийгээр энэ хугацаа нь сонгуулийн сурталчилгааны өдрүүд боловч, бие биеэн рүүгээ дайрдаг, нэр төрд халддаг өдрүүд болон хувирч байна гэхэд болно.
Сурталчилгааны сөрөг дайралтуудыг ихэвчлэн намууд хийж байгаа ч өдгөө нэр дэвшигчид рүү “халдварлаж” нэг нэгнээ дайрч доромжилж байсан бол одоо зодоон нүдээн дээрээ тулж байна.
Эсрэг намын нөхдүүд бие биерүүгээ дайрч доромжлох нь энүүхэнд байдаг ч нэг намын нөхдүүд сүүлдээ нэг нэгнээ зодож хоолоо булаацалдаж буй ''хэрээ'' адил аашилж байна.
Үүний нэг тод жишээг уншигч танд видео бичлэгийн хамт хүргэж байна. Өчигдөр орой Өмнөговь аймгийн МАХН-ын нэр дэвшигчид хоорондоо зодолдож, шүүх цагдаа дээрээ тулжээ.
Өмнөговь аймагт МАХН-ыг үүсгэн байгуулагчийн нэг Мөнххүрэл гэгчийг намынх нь удирдлагууд зодож танхайрчээ. Тодруулбал тус аймгийн 21 дүгээр суваг телевизийн захирал МАХН-ын гишүүн 3-р багт орон нутгийн сонгуульд нэр дэвшигч Цэрэнжаргал гэгч өөрийн намынхаа үүсгэн байгуулагчдын нэг орон нутгийн сонгуульд МАХН-аас намын листээр 3-т бичигдсэн нэр дэвшигч Мөнххүрэлийг үг хэлээр дайрч зодож танхайрчээ. Нэг намын удирдах алба хашдаг энэ хоёр эрхэм одоо бие биенээ цагдаад өгсөн талаар эх сурвалж мэдээлж байна
http://youtu.be/elL5Z43k5i0
Эх сурвалж: chuhal.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ