Улаанбаатарт 8-10 хэм хүйтэн байна

img

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төв болон говийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Холын Хөндий, Чингэсийн далан болон Туул, Хэрлэн голуудын саваар 12-17 хэм хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар 6-11 хэм  хүйтэн байна. Улаанбаатарт: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-7 метр. 8-10 хэм хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 градус хүйтэн, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ