Чингис хааны ойг тохиолдуулан Төрийн одон медалиар шагнав

img

Их эзэн Чингис хаан мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан төр захиргаа, хууль эрх зүй, эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, соёл спорт, харилцаа холбоо, худалдаа үйлчилгээ, батлан хамгаалахын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүсийг Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Монгол Улсын төрийн одон, медалиар шагналаа. Үүнд, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор Пүрэвийн Мягмар, Нянтавын Даваажав, Шаравын Нямжав нарыг, Алтан гадас одонгоор Маамуугийн Ууганцэцэг, Доржийн Наранцэцэг, Жамбажавын Бадамханд нарыг, Хөдөлмөрийн хүндэт медалиар Батжавын Эрдэв, Чингээгийн Одонгэрэл, Үнэнчийн Оюунгэрэл, Нолсонгийн Ганбаатар, Дуламдоржийн Эрдэнэчимэг, Ёндонгийн Уранчимэг нарыг тус тус шагналаа. Шагналыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг гардуулан өгч, амьдралын бүтэн үеэ бүтээлч үйлст зориулж, түүнийгээ төрд үнэлүүлж буй хүмүүст баяр хүргэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Shagnal:
Tumuruur xunii setgexuig xuurdagaa bolimoor yumaa.Tiim ix ulsad ajil xiij, mundag yum bol amidrald xureltsexeer mungun shagnal olggoch,esvel tsaling ni xangalttai nemeech. gavyat jujigchin M.Jackson. Gavyat tamirchin M.Jordan, goe sonsogdoj baina uu, Gadaadad bol ulsad xeregtei yum xiisen xvniig 1 udaagiin amidrald ni xangalttai xurexeer mungu olgodog. Neg l olon gavyatai uls.Xugjsun ch yum baihgui. Xoid Solongos,Oros manaixaas uur xuuchinaaraa.Tumuruur xun xuurdag oron delhiid baihgui.Sonsood ineeldej baigaa.
2012-11-16
ODOO MONGOLD ER N SHAGNUULAAGUI HUN ULDSEN YUM UU???
2012-11-15