Хүндэт зочин Б.Хурц
Нэгэн цагт Монголд төдийгүй олон улсын хэвлэлүүдээр шуугиан дэгдээж явсан АТГ-ын дэд дарга Б.Хурц өчигдөр төрийн ордонд болсон Их Эзэн Чингис хааны 850 жилийн ойн баярын хүндэтгэлийн концертод хүндэт зочноор уригджээ. АТГ нэг үеэ бодвол ажлаа сайн хийж авилгын эсрэг тэмцэж, идсэн уусан нөхдүүдийг чичрүүлж буй нь Б.Хурц даргатай нь мэдээжийн хэрэг холбоотой. Авилгын аалзны торонд орооцолдсон нийгмийг цэвэрлэх ажилд төрийн өмнөөс зүтгэж буй Б.Хурц Төрийн ордонд хүндэт зочдын нэг байлаа.
Н.Өрнө
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ