Өнөөдөр болох зарим хэвлэлийн хурал

img

"Үндэсний мэдээллийн төв"-д  11.00 цагт Монголын киноны дөрвөн студи нэгдэж байгаа талаар найруулагч Д.Галбаяр болон найруулагч нарын мэдээллийг сонирхоорой. 12.00 цагт Алдар цуутай ахмадууд “Паркаа аваръя” хөдөлгөөнд хүч нэмж хүүхэд, багачуудын ирээдүйн төлөө тэмцэлд нэгдлээ. 13.00 цагт “Шударга сонгууль-2012” хуульчдын хөдөлгөөнөөс сонгуультай холбоотой асуудлыг дэлгэнэ. "Монгол ньюс" мэдээллийн төвд 11.00 цагт НҮБ-ын Хүн амын сангаас “Дэлхийн хүн амын байдал 2012” тайланг танилцуулна. Хэвлэлийн хурлын дараа Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгээс ажиллуулж буй Гэр бүл төлөвлөлтийн клиниктэй танилцах аялалд урьж байна. 12.00 цагт Дуучин Б.Амархүүгийн “Гэртээ хүрэх зам” тоглолтын талаарх мэдээллийг сонирхоорой. 13.00  цагт “Global entrepreneurship week-Mongolia 2012” аяны хүрээнд зохион байгуулагдаж буй “Start up weekend Mongolia” олон улсын арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ. 14.00 цагт “Шударга ёс” бүлгэмээс хэвлэлийн бага хурал зарлалаа  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ