Зочид буудалд 10 жил амьдарсан эмэгтэй

img

Америкийн Виржиниа мужийн Фолс-Черч хэмээх хотын Towne Place Suites зочид буудалд 79 настай Жой Бриккер амьдралынхаа арван жилийг өнгөрөөсөн юм. 2001 оны наймдугаар сард Барилгын яамны томилолтоор тус хотыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахаар очсон Жой Бриккер эхлээд байр хөлсөлж суухаар хөөцөлдсөн ч эцэстээ зочид буудалд байх нь дээр гэж үзжээ. Байр хөлслөх зочид буудалд байхын үнийн зөрүү бараг байхгүйн дээр өглөө бүр орны даавууг нь сольж, өдөр бүр цэвэрлэгээ хийж, интернэтээр үйлчилдгээрээ зочид буудал давуу талтай байсан гэнэ. Тиймээс Жой арван жилийн турш тэрхүү зочид буудалд амьдарч, ажилнуудтай нь эгч дүүс шиг болоод амжжээ. Зочид буудалдаа нэвтрүүлж болох шинэ санаачлага, ажил хэргийг хүртэл Жойтой ярилцдаг болсон байж. Гэвч сүүлийн хэдэн сард Жой Бриккерийн бие муудсан тул Нью-Йоркт амьдардаг охиныхоо асрамжинд орохоор оджээ.

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

p:
Yasan mengetei durak vee kkk
2012-08-29