Дархан-Уул аймгийн Хонгор суманд шахмал түлшний үйлдвэр нээгдлээ

img

Дархан-Уул аймгийн Хонгор сум ойн цэвэрлэгээгээр гарсан модыг буталж шахмал түлш үйлдвэрлэдэг бага оврын шахмал түлшний үйлдвэр туршилтаар ажиллаж эхэллээ. БОНХЯ-ны санаачилга дэмжлэгээр Герман, Хятад улсаас  бага оврын тоног төхөөрөмж нийлүүлсэн бөгөөд Дархан-Уул аймгийн ойн нөхөрлөлийн гишүүд ойн цэвэрлэгээгээр гарсан хаягдал модыг түүж, тээвэрлэн авчирснаар энэхүү үйлдвэр үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах юм. 100 хувийн цэвэр байгалийн гаралтай  зөвхөн ойн цэвэрлэгээгээр гаргаж авсан модыг бутлаж өөр ямар нэгэн зүйлтэй холилгүй дангаар нь нягтаршуулж хийж байгаагаараа бусад шахмал түлшний үйлдвэрээс ялгарах онцлогтой юм. Энэхүү шахмал-түлшний үйлдвэр ашиглалтад орсноор хоногт 600 кг түлш үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд сард 18-20 тонныг үйлдвэрлэх ажээ. Үнийн хувьд одоогоор нарийн тооцоолоогүй ч ойролцоогоор 1 кг түлшийг 150 төгрөг, 1 тонныг 150000 төгрөгөөр худалдах боломжтой гэнэ.  Илчлэг ихтэй шинэ төрлийн Эко түлш хэрэглэгчдэд хүрснээр өвлийн хүйтэн өдрүүдийг  халуун дулаан өнгөрүүлэх боломжтой болох юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kkk unen shd. Hayanhirvaa Khongoryg horduulchhaad odoo sain yum hiij bui uhaantai yum l daaa
2012-11-15
zochin:
shal teneg khongort oi baidagvi shdee ternii orond tvnhel zuun kharaad hiisen bol... ukhaangvi noyonii uragshgvi mulguunuud
2012-11-15
kkk unen shd. Hayanhirvaa Khongoryg horduulchhaad odoo sain yum hiij bui uhaantai yum l daaa
oboo doo heftni yildber gej jil byr tuuz xaishilj baixaar ene ni deer dee. arai amidraltai shixend shimegtei amidrajd oir concogdoj bna. zzacag darga ni oboo buir cuuritai zaluu xaragddag ym.cain bna.
2012-11-15