УИХ-ын дарга Өвөрхангайд ажиллана

img

Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2014-2016 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтыг төлөвлөх, иргэдтэй санал солилцох зорилгоор орон нутагт ажиллах УИХ-ын даргын  томилолт үргэлжилж байна. Тэрээр энэ сарын 15-16-ны өдрүүдэд Өвөрхангай аймагт ажиллахаар өнөөдөр мордлоо. УИХ-ын дарга З.Энхболд тус аймгийн иргэд, төлөөлөгчидтэй хийх уулзалтаа Арвайхээр, Уянга сумаас эхэлж, Уянга суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа 640 хүүхдийн сургуулийн нээлтийн ажиллагаанд оролцож, Соёлын төвийн барилга, хатуу хучилттай зам, цэвэр, бохир усны холболтын ажлын явц байдалтай танилцана. Түүнчлэн Уянга сумын Бадрал, Жаргалант багийн эрчим хүчний шугамын арга хэмжээ,  Нарийнтээл сумын Баянтээг багийн Бизнес үйлчилгээний төвийн нээлтэд тус тус оролцох юм байна. УИХ-ын дарга томилолтынхоо хоёр дахь өдөр Өвөрхангай аймгийн иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт хийж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан Зэвсэгт хүчний 256-р ангийн ажилчдын 40 айлын орон сууцны нээлтэд оролцоно гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ИЧИЖ БАЙНА БИ:
Батхүү,Зоригт нарынхаа булхайг ард түмний амнаас үнэнээр нь сонсож шудрага шийдвэр гаргаарай.Монголын баялгийг гулгитлаа гударсан энэ хоёр олигархаа татаж аваач.Ард түмэн одоо баян хүнд сургаар долигонодгоо больсон цаг шүү.Өвөрхангайн ард түмнийг үймүүлж талцуулаад байгаа танай Батхүү.Зоригт нар ямар шуналтай ёроол нь цоорхой уут шиг бирднүүд вэ.
2012-11-15
Enkhbold ooroo bathuu, zorigt 2 - n mongo taraasan bichlegiig hasbaataraar delguulej ooriinhoo IH huraliin darga boloh zamaa zassan um shuu dee shudrag unen n ene dee.
2012-11-15
Зочин:
Өөрийнхөө завааруулж хууль зөрчин оруулж ирээд байгаа хүмүүсийнхээ тухай жинхэнэ үнэнийг очиж сонсох хэрэгтэй. Батхүүг гүйцэж архи тараах, Зоригтыг гүйцэж мөнгө тараах монгол хүн лав байхгүй шүү дээ
2012-11-15
Songuuli duusaagui bna uu.
2012-11-15