
Худалдаа үйлчилгээний газруудад ахуйн хэрэглээний газыг хяналт хязгаарлалтгүйгээр насанд хүрээгүй хүүхдүүдэд борлуулснаар газ үнэртэн мансуурч донтох, үүний улмаас амь насаа алдах тохиолдол сүүлийн үед гарсаар байгаа билээ. Иймд НИТХ-ын Тэргүүлэгчдийн198-р тогтоолоор батлагдсан “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам” гарчээ.
Энэхүү журамд худалдааны газруудад 18 нас хүртэлх хүүхдэд ахуйн хэрэглээний хийн газ худалдаалахыг хориглоно. Мөн жижиглэнгээр савласан шингэрүүлсэн шатдаг хий, хийн төхөөрөмжийг хүнсний бараа бүтээгдэхүүнтэй хамт хадгалах, худалдаалахыг хоригложээ. Хэрэв энэхүү журам заалтуудыг давтан зөрчсөн, иргэдийг эрх ашгийг ноцтой хохироосон нь тогтоогдвол байгууллага, иргэдийн үйл ажиллагааг зах зээлд зарлах , үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авахаар тусгажээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ