Өсвөр шатарчид Mариборт өрсөлдөж байна

img

Словенийн Марибор хотноо өсвөр шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. 91 орны 1600 гаруй шатарчид “уулгүй талд цусгүй тулаан хийж” байгаа бөгөөд өчигдөр наймдахь өргийн тоглолт болжээ. Монгол Улсыг төлөөлөн 38 өсвөр шатарчинтай нүсэр баг Мариборт очин тоглож буйгаас найман өргийн дараах байдлаар хамгийн өндөр амжилтыг Б.Ирмүүнтулга, ФИДЕ-гийн мастер Д.Номин-Эрдэнэ, олон улсын мастер А.Энхтуул нар үзүүлж явна. Хөвгүүдийн 8 хүртэлх насны ангилалд Ирмүүнтулга 6,5 оноогоор III байрт, 2010 оны дэлхийн аварга Номин-Эрдэнэ охидын 12 хүртэлх насны ангилалд 6 оноогоор VI байрт,  охидын 18 насны ангилалд Энхтуул 5,5 оноогоор 11-д тус тус жагсч буй. Мөн Б.Удвал (охидын 8 нас) 5,5 оноогоор 12-д, Б.Эрдэнэ 5,5 оноогоор (хөвгүүдийн 10 нас) 19-д тус тус бичигдээд байна. Тэмцээн швейцар системээр 11 өрөг тоглосны эцэст арваннэгдүгээр сарын 18-нд өндөрлөх юм. Ц.Ганбат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ