
Жүдочид энэ сарын сүүлчээр харийн дэвжээнд хоёр ч тэмцээнд хүч сорих ажээ. Энэ сарын 24, 25-нд өмнөд хөршийн Чиндао хотноо болох IJF-ийн гранпри тэмцээнд гол төлөв залуу тамирчдаа илгээхээр төлөвлөсөн бол түүний дараагийн долоо хоногт болох “Их дуулга” тэмцээнд хүчтэй баг оролцуулна. Арваннэгдүгээр сарын 30-наас арванхоёрдугаар сарын 2-нд Японы нийслэл Токиод болох “Их дуулга”-д дэлхийн аварга, Афин-2004 олимпийн хүрэл медальт Х.Цагаанбаатар, Лондон-2012 олимпийн хүрэл медальт С.Ням-Очир нар жин өгсөн барилдах юм.
Багийн бүрэлдэхүүнийг танилцуулвал:
Эрэгтэй
60 кг: Ч.Болдбаатар, Д.Амартүвшин
66 кг: Д.Алтансүх
73 кг: Х.Цагаанбаатар
81 кг: С.Ням-Очир, Н.Дагвасүрэн
-100 кг: Б.Тэмүүлэн
+100 кг: Б.Төгөлдөр
М.Бүүвэй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ