Монгол, ЛБНАУ-ын Гадаад хэргийн дэд сайд нар уулзав

img

Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг, Лалын Бүгд Найрамдах Афганистан Улсын Гадаад хэргийн дэд сайд Ж.Лудин нар уулзаж, хоёр талын болон харилцан сонирхсон бусад асуудлаар ярилцлаа. Дэд сайд Д.Ганхуяг, Ж.Лудин нар хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, Дипломат төлөөлөгчийн газруудыг харилцан нээх боломж, Афганистаны сэргээн босголтонд Монголын тал оролцох зэрэг асуудлуудыг ярилцав. Түүнчлэн олон талт хамтын ажиллагааны асуудлууд, ялангуяа Далайд гарцгүй орнууд хамтран ажиллах талаар Монголын талын дэвшүүлсэн саналыг урагшлуулах, энэ чиглэлд холбогдох улс орнууд хамтран ажиллах, олон талт хэлэлцээр байгуулах зэрэг асуудлаар санал солилцлоо хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ