
Өнгөрсөн лхагва гаригт эхэлсэн ХКН-ын төв хорооны XVIII их хурал Бээжин хотноо долоо хоног үргэлжлэн дууслаа.
Энэ хурлаар БНХАУ-ын ирэх таван жил төрийн үйл ажиллагааг удирдан явуулах намын удирдах зөвлөлийн гишүүдийг шинээр томилсон.
Эдгээрээс хамгийн их анхаарал татсан томилгоо нь ХКН-ын ерөнхий нарийн бичгийн даргын томилгоо юм.
Түүнчлэн намын шинэ томилгоонд Шинээр Ван Цишань, Лю Юньшань, Лю Яньдун, Ли Юаньчао, Ван Ян, Чан Гаоли, Чан Дэзян болон Юй Чэншэн нарын хүмүүс Төв хороонд сонгогджээ.
ХКН-ын 18 дахь удаагийн Төв хороо нь бүрэн эрхийнхээ хүрээнд өнөөөдөр анхны бүгд хуралдаанаар Улс төрийн товчоо, Улс төрийн товчооны байнгын хороо болоод намын ерөнхий нарийн бичгийн даргыг сонгож байна.
БНХАУ-ыг түрүүчийн арван жилд удирдсан Ху Жинтао намын ерөнхий нарийн бичгийн даргын ажлаа дэд ерөнхийлөгч Ши Жинпинд шилжүүлж байгаа билээ.
Тэрээр ийнхүү ирэх арван жил их гүрний тав дахь их удирдагчаар албан ёсоор зарлагдлаа. Түүнийг ирэх оны гуравдугаар сард болох БНХАУ-ын парламентын их хурлаар Хятадын даргаар батламжлах юм.
Түүний тухайд, одоо 59 настай, Хятадын нэрт улс төрч Ши Зоншуны хүү юм. Түүний эцэг Мао Зэдуны ойрын туслахаар олон жил ажилласан хятадын улс төрийн түүхэнд гавьяатай нэгэн.
Ши Жинпин 1985 оноос Хэбэй аймгийн намын нарийн бичгийн дэд даргад томилогдсоноор улс төрийн анхны албан тушаалд томилогдон түүнээс хойш АНУ-тай нэлээд сайн харилцаатай байсан.
Энэ нь түүний цаашдын улсаа удирдах ажилд нааштай нөлөө үзүүлэх, Хятад Америкийн харилцаанд сайн нөлөөтэй гэж шинжээчид тайлбарлаж байна. Үүнтэй холбоотойгоор дэлхийн эдийн засагт ч хүчтэй нөлөө явагдах юм.
Нэгэн зэрэг хоёр ч их гүрний удирдагч тодорч байгаа нь бидний амьдралд ихээхэн нөлөө үзүүлнэ гэдгийг томоохон улс төр судлаачид болоод эдийн засагчид хэлж байна.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ