
Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар спортынхон дундаас хамгийн тод оддын нэг. Тэрбээр аргагүй л хөдөлмөрийн баатар болохоо харуулахаар шийдсэн бололтой. Олимпийн дэвжээнд одгүй гэдгээ энэ зун батлаад ирсэн баатар маань элдэв хүнс, гоймонгийн рекламд тоглон орой бүр телевизийн дэлгэцээр түмэн олонтойгоо уулзахын зэрэгцээ сүүлийн үед зохиогдож байгаа үндэсний бөхийн барилдаануудад барилдаж харагдах болжээ. Харамсалтай нь доохнуур даваанд аймаг, сумын цолтнуудад өвдөг шороодох түүнийг харсан зарим бөхийн хорхойтнууд “Х.Цагаанбаатар ингэж цагаа үрэхийн оронд жүдогийн бэлтгэлээ базаахгүй” хэмээн зэмлэнгүй ярих нь чих дэлсэнэ.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ