Б.Амархүүгийн тоглолт өнөөдөр болно
Буриад улсын Ардын жүжигчин, "Премьер министр" хамтлагийн дуучин, МУСТА Б.Амархүүгийн “Гэртээ харих зам” нэртэй анхны бие даасан тоглолт өнөөдөр болно. Хоёр өдөр үргэлжлэх уг тоглолтын талаар дуучин Б.Амархүү, түүний аав Б. Борхүү нар мэдээлэл хийлээ.
Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар түүний аав Б.Борхүү ажиллаж байгаа бол мэдээллийн спонсороор UBS телевиз, Айст телевиз, харин тоглолтын бэлтгэл ажлыг Hero интертайнмент хариуцсан аж. Харанга хамтлагийн гишүүн Ц. Чулуунбат өөрийн зохиосон “Гэртээ харих зам” дуугаа бэлэглэсэн нь эх орондоо анхныхаа бие даасан тоглолтынх нэр болсон гэнэ.
Дуучин Б.Амархүү ОХУ –д бие даасан хоёр цомог гаргаж байжээ. Харин монголчууддаа зориулсан “Б.Амархүү” нэртэй анхны цомгоо тоглолтод ирсэн үзэгчдэд бэлэг болгон өгөх юм байна. Түүний тоглолтод ОХУ-ын орчин үеийн бүжгийн хамтлаг болох “Wild pearl”-ийн бүжигчид, “Гурван охин” хамтлаг, “Номин талст” хамтлагийн дуучин Д.Батсүх оролцох аж.







П.Наран
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ