
Монголын кино урлагийн залуу үеийн төлөөлөл болсон зургаан студи нэгдэж “Нэүрит” фильм нэгдлийг байгуулж байгаа юм байна. Энэ талаараа тэд өнөөдөр мэдээлэл хийлээ. “Go” студийн найруулагч Д.Галбаяр “Өнөөдөр уран бүтээлчид төр засгийн дэмжлэггүйгээр зөвхөн өөрсдийн хүсэл зорилгоор уран бүтээл хийж байна. Монгол киноны нэр хүнд унах боллоо.
Мөн киноны уран бүтээлчид нэгдэж чадахгүй байгаагаас олон улсын зах зээлд бүтээлээ гаргах боломжгүй байна. Тиймээс Монголын кино урлагт өөрсдийн энэ нэгдлээрээ бага ч гэсэн хувь нэмэр оруулах зорилгоор “Нэүрит” фильм нэгдлийг байгууллаа” гэсэн юм. Кино нэгдэлд “Амьдралд тавтай морил” олон ангит киног бүтээсэн “Захиалгат инээд” хамтлаг, “Миний нууц хүү” драмын жүжгийг бүтээсэн “Go” студи, “Долоон бурхан харвадаггүй” киног хийсэн “Логикфильм”студи, “Хоёр ертөнцийн буудал” драмын жүжгийг бүтээсэн “J and S”студи, “Эзэнгүй бөгж” киног бүтээсэн “Мазаалай” фильм, “Алтантүрүү” нар нэгджээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ