
Хэллоуиний баяраар хамгийн аймшигтай дүр төрхтэй байж чадсан хүн бол Хайди Клум. Зартай загвар өмсөгч бүсгүй энэ удаад олныг айлгахын тулд “арьсаа бүрэн хуулжээ”. Тэрээр бүгдийг маш нарийн тооцож хийсэн байна. Баярын үеэр хормогч нь цус болсон эр орон дээр цагаан даавуугаар бүтээсэн нэгнийг түрж авчирсан нь Хайди Клум байж. Тэрээр аажмаар босч ирсэн нь яг л үхдэл шиг харагдаж байсан гэнэ.
Нэртэй загвар өмсөгчийн Хэллоуиний баярын хувцасны материал нь бага зэрэг гэрэлтдэг тул яг л мах шиг харагдаж байсан ажээ.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ