Ким Ун Ёны нэрэмжит танхимыг төрөлх сургуульд нь нээлээ

img

БНСУ-ын спорт, олимпизмийн нэрт зүтгэлтэн Ким Ун Ёны нэрэмжит танхим түүний төрөлх Йонсей Их Сургуульд саяхан нээлтээ хийлээ. Ким Ун Ён өмнө нь ОУОХ-ны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж, Дэлхийн тэквондогийн холбоог үүсгэн байгуулсан билээ. Тэрбээр ид ажиллаж байх үедээ 1986 оны Сөүлийн Азийн наадам, 1988 оны Сөүлийн зуны олимпийн наадмыг зохион байгуулахад хамгийн чухал үүргийг гүйцэтгэсний сацуу тэквондогийн спортыг олимпийн наадмын хөтөлбөрт оруулж байжээ. Түүнчлэн хоёр Солонгосын энхийг сахиулах үйл хэрэгт өндөр үүрэгтэй оролцож, Сидней-2000 олимпийн наадмын нээлтийн ажиллагаанд хамт жагсах ажлыг зохион байгуулсан аж. Дашрамд дурдахад Ким Ун Ён Олон улсын олимпийн хорооны дэд ерөнхийлөгчийн хувиар 1995 онд Монгол Улсад айлчилж байжээ. Х.Баяр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ