
Nokia брэнд ухаалаг гар утасныхаа үнэлэмжийг дээшлүүлэхээр газрын зургын шинэ аппликейшн суурьлуулсан нь хэрэглэгчдийн дунд ам сайтай байна.
Энэхүү газрын зураг нь нэлээд нарийвчлалтай учир хэрэглэгчдэд илүү ойр хэрэглэгдэх юм. Хэрэв шинэ төрлийн энэ аппликейшнийг хэрэглэхийг хүсвэл ердөө интернэтээс татаж авахад л болох гэнэ.
Газрын зургыг 3D хэлбэрээр хийсэн нь хэрэглэгчдээс өндөр үнэлгээ аваад байна.
Ингэснээрээ бусад төрлийн ухаалаг гар утаснуудтай өрсөлдөхүйц алхам болжээ. Ялангуяа Google-тэй өрсөлдөж байгаагийн хувьд шинэ аппликейшн нь дахин нэр хүндээ өсгөх шалтгаан гэж хэлэхэд болно.
Nokia брэндийн хувьд 20 орчим жил энэ салбартаа хүчтэй өрсөлдөгч байсаар байгаа. Анхны загвар нь гарсаас хойш 8.1 тэрбум ам.долларын орлого олсон гэсэн тооцоо гарсан байна.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ