Хакүхо хошуучилсаар

img

Мэргэжлийн сүмогийн Кюүшюү башёгийн тавдахь өдрийн барилдаан сая өндөрлөж, их аварга Хакүхо М.Даваажаргал, сэкивакэ Гоэйдо, маэгашира Тоёношима, Чиётайрюү нар унаагүй хэвээр явна. Хакүхо өнөөдөр Хоомашёог өвдөг шороодуулсан бол шинэ аварга Харүмафүжи Д.Бямбадорж Кайсейг ялж дөрвөн даваатай боллоо. Бусад монгол сүмочдоос өнөөдрийн барилдаанд озэки Какүрюү М.Ананд (4 даваа, 1 унаатай) Окиноүмиг, маэгашира Кёкүтэнхо Н.Цэвэгням (3-2) Дайдог, Шёотэнро Д.Нямсүрэн (2-3) Жёокорюүг ялсан бол Токитэнкү А.Хүчитбаатар (0-5) Китатайкид, Тамаваши Б.Мөнх-Оргил (3-2) Ёшиказед өвдөг шорооджээ. Асасэкирюү Б.Дашням гэмтлийн улмаас тэмцээнээс чөлөөлөгдөөд байгаа юм. Д.Мөнхбат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

goyo duu sons:
http://www.youtube.com/watch?v=leEnJGT7_lU&feature=youtu.be
2012-11-15