People сэтгүүл хамгийн секси залууг нэрлэв

img

People сэтгүүл жил бүр оны хамгийн хамгийнийг тодруулсаар ирсэн. Энэхүү номинацад үзэгчдээс царайлаг, нуруулаг гээд л бүх сайхан шинж чанарыг өөртөө агуулж чадсан ноёнтон тодордог. Тэгвэл энэ оны хамгийн дур булаам буюу секси залуугаар Ченнинг Татумыг нэрлэжээ. Гэвч энэхүү гайхалтай нэр хүндийн эзэн болсондоо Татум итгэж чадахгүй байгаа аж. Тэрээр “Яагаад намайг нэрлэсэнд гайхаж л байна. Би энэ мэдээг эхнэртээ хэлэхэд тэр ч бас их гайхаж хүлээж авсан” хэмээн 32 настай жүжигчин гайхшрангуй өгүүлсэн байна. Энэ мэдээг тарснаас хойш түүний найзууд болон гэрийнхэн нь “Алив секси залуу минь хаана байна” гэж  тоглох болжээ. Тэднийг холливудийн хамгийн сайхан хосуудад тооцдог.  Тэд ч энэ тухайдаа сэтгэл хангалуун байдаг. Тэдний мөрөөдөл 15 хүүхэдтэй болох гэжээ. Э.Мөнхнасан      

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

woow:
shn zaluu shuu,
2012-11-16
ene shalgaruulj bgaa yumaa jaakan unemshiltei ajil keregch bolgomoor yum delkiin haana ch hudalch kigeed mungunuus uur sonirholguichud kakjee
2012-11-15
xxx:
ugasaa seksi zaluu shdee ghdee ter moroodol aimar ymaa haha chi chadnaa amjilt
2012-11-15