Монгол хэлтэй Элчин сайд нартай уулзав

img

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд Их эзэн Чингис хаан мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан манай оронд суугаа монгол хэлтэй, монгол судлалаар мэргэжсэн БНСВУ-ын Элчин сайд Хоанг Дүан Тхинь, Япон Улсын Элчин сайд Шимизү Такэнори, Бүгд Найрамдах Франц Улсын Элчин сайд Ив Делонэ, Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайд Ивана Гролова нарыг өнөөдөр Гадаад харилцааны яаманд хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Элчин сайд нартай монголын түүх соёл болон хоёр талын харилцаа, гадаадын хөрөнгө оруулалтын сүүлийн үеийн асуудлуудаар санал солилцов хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ