
Рок од Бон Жовигийн охин 19 настай Рөүс Нью-Йорк дахь коллежийнхоо дотуур байранд хар тамхи хэтрүүлэн хэрэглэж байгаад баригджээ. Охид геройн, марихуан өвс хэрэглэсэн болох нь тогтоогдоод байгаа.
Цагдаа нарт баригдах үедээ охид мансуурлын байдалтай байжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Хамилтон коллежийн хэсэг оюутнууд сургуулийн дээд давхарт хар тамхи хэрэглэж байгаа тухай цагдаа нарт түрүүлж мэлээлсэн байна.
Цагдаа нар болон эмч нар хэргийн газарт ирэхэд Рөүс дөнгөж амьсгаалах төдийхөн тамиртай байсан гэнэ. Тэрээр одоо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа.
Дуучин Бон Жовигийн хувьд хоёр охин, гурван хүүтэй. Рөүсийн хувьд өмнө нь ч тэрээр хар тамхины асуудалд холбогдож байсан юм.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ