Оо энгэсгээс болж Бундесвер шалгалтад бүдрэв

img

ХБНГУ-ын аудитын газар улсын мөнгийг утга учиргүй зүйлд зарцуулсан байгууллагуудын жагсаалтыг гаргажээ. Ялангуяа тус улсын Батлан хамгаалах яам хүчтэй шүүмжлэлд өртөв. Тус яам оо энгэсэг болон эм бэлдмэлийн үйлдвэрлэл эрхэлж байгааг нь шүүмжилсэн байна. Цэргийн үйлдвэрүүд дээр нарнаас хамгаалах тос, уруул хамгаалах тос, ханиаднаас сэргийлэх эм бэлдмэл зэргийг үйлдвэрлэж байгаа аж. Шинээр ийм үйлдвэр барьж байгуулахад 20 сая евро зарцуулжээ. Тэгвэл эдгээр бүтээгдэхүүнийг ердийн эмийн сангаас худалдаж авах нь хамаагүй хямд төсөр тусах байсан гэнэ. Илүү зарлага олон сая еврогоор тооцогдож байна. Цэргийнхэн эдгээрийг Афганистан болон Косовод алба хааж буй цэрэг эрсэд зориулан үйлдвэрлэжээ. Гэвч цэргүүд нийт үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүний ердөө 10 хувийг нь л хэрэглэж байгаа аж. Зарим нэг байгууллагуудын барилга байгууламжууд хэтэрхий өндөр өртөгтэй байгаа бөгөөд ажилтнууд нь олон тооны албан утас, компьютер хэрэглэж байгаа нь шүүмжлэлд өртөв. Үргүй зардлыг багасгавал жил бүр 10 тэрбум еврог хэмнэх боломж байсныг аудитын газрын дарга онцолжээ. Эх сурвалж www.wikimon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ