
Францын нэгэн иргэн Европ даяар явагддаг Euro Millions сугалаанд оролцож 169.8 сая еврогийн хожил авчээ. Энэ азтай эрийн нэр усыг нууцлаж байгаа аж. Энэхүү сугалааны түүхэнд гарч байсан хамгийн том хожил болох 185 сая еврог 2011 оны долоодугаар сард Шотланд улсын харьяат гэр бүл хүртсэн билээ. Мөн өнгөрсөн жилийн есдүгээр сард Францын нэг гэр бүл 162 сая евро хожиж байсан түүхтэй. Шинэ ялагч эх орон нэгтнүүдээ хойш болгосон аж.
Euro Millions cугалаа найм дахь жилдээ зохиогдож байгаа юм. Эхний сугалаа нь 2004 оны хоёрдугаар сарын 13-нд Франц, Испани, Их Британи улсуудад явагдсан билээ.
2004 оны аравдугаар сард тэдэн дээр Люксембург, Бельги, Швейцарь, Португал, Ирланд болон Австри улсууд нэмэгджээ. Зөвхөн Швейцарь улсад л хонжворт татвар ногдуулдаг байна. Нийтдээ 200 орчим сая хүн энэ сугалаанд оролцдог юм. 15 сая хүн долоон хоног бүр тус сугалаанд оролцдог аж. Сугалааны нэг тасалбар хоёр еврогийн үнэтэй.
Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ