
Дэлхийн боксын зөвлөл буюу WBC нэгэн ёслолын үйл ажиллагаанд бэлтгээд завгүй байна. Түүн дээр нэрт тамирчин Мохаммед Али “Боксын хаан”-аар өргөмжлөгдөх юм.
“Титэм, бүс, нөмрөг зэрэг нь бараг бэлэн болоод байгаа” хэмээн WBC-гийн тэргүүн Мексикийн иргэн Хосе Сулейман өгүүлэв.
Өргөмжлөл олгох ёслолын ажиллагаа ирэх сард Мексикийн Канкун гэдэг аялал жуулчлалын хотод болох тус зөвлөлийн 50 дугаар их хурлын үеэр болох аж.
Али боксын спортод оруулсан хувь нэмрээ ийнхүү үнэлүүлнэ. Уг ёслолд экс болон одоогийн дэлхийн аваргууд байлцана.
Өдгөө 70 настай боксчин эр ганцаараа ирэх үү, мэргэжлийн бокст хүч үзэж байгаа өөрийн охин Лейлагийн хамтаар морилох уу гэдэг нь тодорхойгүй байна.
Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ