
Хувийн амьдралд нь асуудал үүссэнээс болж огцроход хүрсэн Америкийн генерал Дэвид Петрэусыг хүндтэй шагналаараа шагнах явдлыг Их Британийн Хатан хааны нэгдсэн цэргийн хүрээлэн хойшлуулсан байна.
Гэхдээ тус хүрээлэн уг шагналыг гардуулахаа огт болиогүй бөгөөд хугацааг нь хойшлуулжээ.
Ирак болон Афганистан дахь АНУ-ын цэргийн хүчнийг удирдаж байсан генерал Петрэуст Жорж Чеснигийн нэрэмжит алтан медалийг гардуулах шийдвэрийг тус хүрээлэнгээс гаргасан билээ.
Энэ цэргийн онолч 1871 онд Их Британи болон Германы хооронд цэргийн мөргөлдөөн болно гэдгийг урьдчилж таамагласан юм.
Генерал Дэвид Петрэус гэр бүлээс гадуурх харилцаанд орсон нь илэрсэн тул ТТГ-ын тэргүүний суудлаас огцорсон аж.
Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ