
Харвардын их сургуулийн таван оюутан сансарт гамбургер нисгэжээ. Түүнийг хэрхэн бэлтгэж, хөөргөсөн, цаашид хэрхэхийг нь ажиглах талаарх мэдээллийг YouTube сайт дээр дэлгэв.
Энэхүү туршилтаа оюутнууд “Скайфолл ажиллагаа” гэж нэрлэсэн бөгөөд энэ нь супер туршуул Жэймс Бондын тухай өгүүлэх 23 дугаар киноны нэр юм.
Оюутнууд ердийн гамбургерыг аваад түүнийг салхины үйлчлэлд автуулахгүйн тулд тусгай шүршигч бодисоор шүршээд дүрс бичлэгийн камер, GPS системийг бэхэлж өгчээ.
Дараа нь тэд гели шахсан агаарын бөмбөлгийн тусламжтайгаар гамбургерыг хөөргөв. 30 километрийн өндөрт бөмбөлөг хагарсан бөгөөд гамбургер доош унасан байна. Тэрээр хөөргөсөн газраас 200 километрийн зайд газарджээ. Ийнхүү энэ гамбургер сансарт ниссэн анхны гамбургер болсныг оюутнууд өгүүлэв.
http://youtu.be/nRkQE0I4NZw
СЭТГЭГДЭЛ БИЧИХ