Бен Ладеныг устгасан тусгайгийн дайчид цалингаа хасуулжээ

img

АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний элит тусгай анги нэгтгэлийн долоон дайчин нууц мэдээллийг ил болгосныхоо төлөө сахилгын арга хэмжээ авахуулжээ. Тэд компьютер тоглоом бүтээгчдэд зөвлөгөө өгч байсан нь тогтоогдсон тул албанаасаа чөлөөлөгдөх бололтой. Нууц мэдээллийг ил болгосонд буруутгагдсан зургаадугаар бүлгийн дайчид энэ оны хавар хоёр хоногийн хугацаанд компьютер тоглоом үйлдвэрлэгч Electronic Arts компанид зөвлөгөө өгч байжээ. Уг долоон дайчны нэг нь Осама бен Ладеныг устгах ажиллагаанд биечлэн оролцсон байна. Medal of Honor: Warfighter компьютер тоглоомд өмнө нь тусгайгийн дайчдын явуулж байсан ажиллагаануудыг хуулбарлан ашигласан бөгөөд эдгээрт оролцсон цэрэг дайчид тоглоомыг бодит мэт болгоход туслалцаа үзүүлжээ. Тусгайгийн дайчид аливаа хэвлэл мэдээллийн байгууллагатай харьцахаас зайлсхийх учиртай бөгөөд мэдээлэл алдагдуулах эрхгүй билээ. Одоогоор ам алдсан долоон дайчин албаа хааж байгаа бөгөөд тэд цалингаа 50 хувиар хасуулаад зогсохгүй хатуу анхааруулга хүртсэн гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Миа тоглоом байлээ. COD Modern warfare-ийг бараадахгүй. Бүр MW1-ийг нь ч гүйцэхгүй
2012-11-16
МУУ НОХОЙ:
Ноён Осамаг алсан тусгайгынхан чинь тайлибанчуудад алуулсан шүү дээ цөөхөн ганц нэг ем үлдэж дээ хэхэх
2012-11-16