
Манай улсын Авлигатай тэмцэх газрын урилгаар БНСУ-ын Авлигын эсрэг, хүний эрхийн комиссын төлөөлөгчид энэ сарын 13-17-ны өдрүүдэд манай оронд айлчилж байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд БНСУ-ын Авлигын эсрэг, хүний эрхийн комиссын Мэдээллийн хяналт шалгалтын газрын дэд дарга, дэд дарга Ёс зүйн газрын дэд дарга зэрэг хүмүүс багтжээ.
Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд БНСУ-ын Авлигын эсрэг, хүний эрхийн комиссын Мэдээллийн хяналт шалгалтын газрын дэд дарга тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзсан байна. Уулзалтаар Монгол Улсын болон БНСУ-ын авлигатай тэмцэх байгууллагуудын үйл ажиллагаа, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Монгол Улсын төрийн байгууллагуудын шударга байдлын түвшний үнэлгээг танилцуулж, хоёр тал өмнө байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн асуудлаар санал солилцож ярилцжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ