
“Эмийн жор бичилтийн стандартын мөрдөлт, эмийн зохистой хэрэглээ” сэдэвт нийслэлийн зөвлөгөөн Хаан палас зочид буудалд өнөөдөр эхэллээ. Энэхүү зөвлөгөөнийг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас санаачлан УНДЕГ, НМХГ, Эм хангамжийн байгууллагуудын нэгдсэн “ЭМ” холбоотой хамтран зохион байгуулж байгаа аж.
Тус зөвлөгөөнд ЭМЯ, НЗДТГ, НЭМГ, Дүүргүүдийн ЭМН–ийн удирдах ажилтан, мэргэжилтнүүд, 120 гаруй өрхийн эмнэлгийн эмч нарын төлөөлөл, нийтийн үйлчилгээтэй 50 гаруй эмийн сангийн эм зүйч, мэргэжилтнүүд оролцож байна.
Зөвлөгөөнөөр өрхийн эрүүл мэндийн төвийн эмийн жор бичилтийн стандарт, эмийн зохистой хэрэглээний өнөөгийн түвшин, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгамдсан асуудлууд, эрүүл мэндийн даатгалтай иргэдэд хөнгөлөлттэй жороор үйлчилж буй үйлчилгээний байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх аж. Мөн өрхийн эмч, эмийн сангийн эм зүйч нарын ажлын уялдаа холбоо, эмийн жор бичилтийн стандартын мөрдөлтийг сайжруулан эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх талаар нэгдсэн зөвлөмж гаргах юм байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ