Бид www.liverpoolfc.mn сайттай хамтран ажиллахаар боллоо

img

Монгол дахь "Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчдийн клуб" ТББ www.liverpoolfc.mn сайтыг 2010 онд үүсгэн байгуулж Британийн Премьер лигийн Ливэрпүүл клубын тухай мэдээ мэдээллийг уншигч, хөгжөөн дэмжигчдэд эх хэл дээрээ өнөөдрийг хүртэл хүргэсээр иржээ.  Өдөр бүр шинэ мэдээ, мэдээлэл уншигчдадаа хүргэдэг, мянга гаруй байнгын уншигчтай спортын ертөнцөд танигдсан www.liverpoolfc.mn сайттай www.shuud.mn шуурхай мэдээллийн вэбсайт өнөөдрөөс эхлэн албан ёсоор хамтран ажиллах болсныг дуулгахад таатай байна. Их буучид Рэйнагийн төлөө 25 саяыг бэлдээд байна Ливэрпүүлийн хаалгач Пэпэ Рэйна Лондонгийн Арсеналын хараанд өртөж эхэллээ. Британийн Metro-гийн мэдээлж байгаагаар их буучдын ерөнхий менежер, дасгалжуулагч Арсен Венгер Мерсисайдын багийн үндсэн хаалгачийг авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Лондонгийн баг Испани хаалгачийн төлөө 25 сая евро төлөхөд бэлэн байгаа гэжээ. Рэйна ч энэ талаар мэдээлэл авсан гэж байна. Ливэрпүүлийн удирдлага Их буучдын хүсэлтийг хүлээн авсны дараа шууд л үгүй гэсэн хариу илгээсэн гэж Рэйна мэдээлсэн байна. 10 сарын 16-нд шигшээ багийнхаа төлөө тоглолт хийх гэж байгаад бэртэл авснаас хойш Рэйна Ливэрпүүлийн гараанд гараагүй байгаа. ПЛ-ийн улирал эхэлснээс хойш 30 настай хаалгач маань 7 тоглолтод оролцож нэг тоглолтод сэлгээнд суусан байна. Энэ хугацаанд 12 гоол алдсан хэмээн тоо баримт харуулжээ. С.Бадрал www.liverpoolfc.mn  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hangal:
goy medeelel avii
2013-12-12