Б.Амархүүгийн хайртай бүсгүй
Буриад улсын Ардын жүжигчин, “Премьер министр” хамтлагийн дуучин, МУСТА Б.Амархүүгийн “Гэртээ харих зам” нэртэй анхны бие даасан тоглолт өчигдөр нээлтээ хийсэн.
Тэрээр тоглолтынхоо үеэр Б.Амархүү ээждээ баглаа цэцэг өргөн барьж, найз бүсгүйтэйгээ хамтран дуулж, үзэгчдийн өмнө "Миний хайртай бүсгүй Ариунзул" хэмээн найз бүсгүйгээ танилцуулсан юм.
Тэд “Big fish” уран сайхны кинонд хамтран тоглож байхдаа бие биедээ сэтгэлтэй болсон гэдэг. Дашрамд дурдахад, О.Ариунзул нь I сургуулийг 2010 онд төгссөн. Одоо ХУИС-д суралцахын зэрэгцээ “Шилмэл загварын ордон”-д гэрээт загвар өмсөгчөөр ажиллаж байгаа юм. Тэрээр өнгөрсөн жил 19 настайдаа "Азийн топ модель" өргөмжлөлийг хүртсэн юм.
Д.Цэцэг




Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ