ОБЕГ-ын хурандаа нарыг ажлаас нь чөлөөллөө

img

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, улс орны нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах үүрэг бүхий Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын бие бүрэлдэхүүн төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүртээмжтэй хүргэж ажиллах үүрэгтэй. Түүнчлэн албан хаагчид нь ёс зүйтэй, хариуцлагатай байж, албаны бэлтгэл бэлэн байдлыг сайтар хангах, иргэдийн амь нас, эд хөрөнгийг аврах, хамгаалах, тэдэнд туслах үүрэг, хариуцлагаа чандлан сахиж биелүүлэх ёстой.   Гэвч Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын талаар сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр таагүй мэдээлэл цацагдаж албаны нэр хүнд, албан хаагчдын хариуцлагын асуудал хөндөгдөх болсон. Иймд, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдоржийн шийдвэрээр зарим анги,  байгууллагын үйл ажиллагаанд албаны шалгалт хийжээ. Шалгалтын үеэр албаны бэлтгэл бэлэн байдал хангаагүй, ажлын хариуцлага алдсан зарим анги, байгууллагын удирдлага, албан тушаалтанд хариуцлага тооцсон байна. Тухайлбал, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн захирагчаар ажиллаж байсан онцгой байдлын хурандаа А.Батмөнх албан хаагчдыг гүйцэтгэх чиг үүргээс нь өөр ажилд буюу, хувийн компанийн барилга дээр ажиллуулснаас болж нэг албан хаагч хүндээр гэмтэн хөдөлмөрийн чадваргүй болсон. Иймд тус ангийн захирагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, албан тушаал бууруулах шийтгэл ноогдуулан  нийслэлийн Онцгой байдлын газрын Тамгын газрын даргаар ажиллаж байсан онцгой байдлын хурандаа Д.Чинзоригийг томилжээ.   Мөн Сэлэнгэ аймагт тохиолдсон усны ослын үеийн аврах ажиллагаа явуулсан байдал, нөхцөл байдлыг газар дээр нь шалгахаар ОБЕГ-ын Гамшигтай тэмцэх газрын дарга онцгой байдлын хурандаа С.Цогтбаатараар ахлуулсан ажлын хэсгийг тус аймагт ажилласан байна. Шалгалтын үеэр албаны бэлтгэл бэлэн байдлыг сулруулсан, ажлын дотоод зохион байгуулалт хангалтгүй, албан хаагчдаас ирүүлсэн санал гомдол, удирдлагын буруу арга барил, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг удаа дараа хангалтгүй биелүүлсэн зэргийг нь шалган тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Равдандоржийг үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. Түүний оронд ОБЕГ-ын Бодлого төлөвлөлт, сургалт сурталчилгааны хэлтсийн дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаярыг томилсон байна. Мөн тус газарт санхүүгийн ноцтой зөрчлүүд илэрсэн тул ахлах нягтлан бодогч, онцгой байдлын хошууч Р.Наранцэцэгийг албан тушаалаас нь чөлөөлж зарим албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулжээ.   Албан хаагчдаас ирүүлсэн санал, гомдлын мөрөөр асуудлыг шалгаж тогтоосны дагуу Аврах, гал унтраах 36 дугаар ангийн захирагч онцгой байдлын хошууч Д.Баярааг үүрэгт ажлаас өөрчилж онцгой байдлын хошууч Ч.Баатарсүхийг,  тус газрын орлогч, гамшгаас хамгаалах хяналтын тасгийн даргаар онцгой байдлын дэд хурандаа Н.Бат-Эрдэнийг тус тус томилсон байна.   ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж Онцгой байдлын албаны аль ч шатанд албан хаагчид ёс зүй, хариуцлага, сахилга батыг сахин ажиллаж албаны нэр хүндээ өндөрт өргөн, дахин алдаа дутагдал гаргахгүй байхыг төв, орон нутгийн анги, байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд анхааруулж эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан удирдлага, албан тушаалтантай хариуцлага тооцон ажиллахаа мэдэгджээ.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

çî÷èí:
Ç¿ãýýð ë õàëñàí ãýýä áàéõ þì. Òýð ÷èíü àðãà õýìæýý þì óó? Òèéì ë þì áîë òýð õ¿ì¿¿ñýýñ òýäýí òºãðºã ãàðãóóëæ óëñûã õîõèðîëã¿é áîëãîëîî ãýñýí àðãà õýìæýý àâäàãã¿é þì óó? Òýãâýë äàðààãèéí õ¿ èä÷èõýä áîëîõ ë þì áàéíà, èõ ë óäàæ àæëààñ õàëíà áèç ãýæ îäíî áèçäýý.
2013-04-10
zochin:
harin hurandaa tsogtbaatar chini tetgeveree garsan gesen sh dee. harin tserguudiig tetgevertee garah geher orgodliig maani erguulj ogood tosov baihgui geed l bh yum. huranda nar tetgemjig tsolmoj ogiishdee. heden tsergegt ogoh mongo lavna sh de. er ni tetgeyert garah hurtel arin haalga bolsin bish uu.
2013-01-01
Худал мэдэмхий занаа болиоч Цагдаагийн хурандаа гэж байлгуй яахав. Цагдаагийн байгуулагын тухай хууль унш
2012-11-17
hurandaa:
ter hodoonii abragch nart bagaj tonog tohooromj hubtsas heregleleer ni buren hangaad ajillah belen baidal nohtsol bololtsoog ni 100% bolgoj baij hariutslaga tootsooroi.
2012-11-17
odoo ter obeg dotroo suudal selgeed idej uugaad yavaad bdg badral gj mergejliin bus nohriig yaraltai zailuulah heregtei
2012-11-16
dsacd:
Энэ одоо юу вэ, онцгой байдлын хурандаа гэж ямар цол байнаа энэ Монголд, Цагдаагийн хурандаа гэдэг цол ч Монголд байхгүй, зүгээр л хурандаа л гэсэн цол байгаа шүү дээ сэтгүүлчидээ хуулиа уншиж, хуулийн үг хэллэг ашиглах хэрэгтэй
2012-11-16
Худал мэдэмхий занаа болиоч Цагдаагийн хурандаа гэж байлгуй яахав. Цагдаагийн байгуулагын тухай хууль унш
уншигч:
Энэ Цогтбаатар гэдэг дарга хамгийн түрүүнд халагдах ёстой шүү дээ.Ярилцлага өгөхдөө өөрийгөө хамгаалах иргэд өөрсдийн буруугаас болж байна гэсэн санааг гаргаад байсан. Иргэд хариуцлагатай байх ёстой гэдэг бол тусдаа асуудал.ОБ алба бол онцгой үед арга хэмжээ авч иргэдээ аврах үүрэгтэй тэрнээс биш аварч чадаагүй байж ядарсан иргэдээ буруутгаад суух ёсгүй
2012-11-16
Тоншуул:
Эхлээд аврах ажиллагаанд шаардлагатай багж хэрэгсэл,тоног төхөөрөмж,холбоо, ажлын хувцасаар авран хамгаалагч бүрийг гүйцэд ханга. Дараа нь сургалт, сургалт ... Энэ эх, хүү хоёр танай байгууллагын хариуцлага сулаас болж ...
2012-11-16
ggg:
za daa eeljit halaa selgee biz dee. hudlaa bhana uuriin hunee l tavij bgaa biz. ehleed yaj saijruulah tuhai yarihgui. deerees ni ene hun meregjilten hiij bsna hun baij yun surhii yaran hun haldiin . ardchilal arai l dendej bna. ardchilsan nam demjdeg gehdee arai ldendej bnaa
2012-11-16
SElengiin humuusiig halj shuuhed uguh heregtei gold hubj yabaa hunii ami abarch chadaagui gee biz dee
2012-11-16
ХУМСАА НУУСАН МИЙ:
ЭНЭ С.ЦОГТБААТАР ГЭДЭГ ХҮН ЧИНЬ ХАЛАГДАХ ЁСТОЙ ХҮН НЬ ШҮҮ ДЭЭ ОЛОН АСУУДАЛ ДЭЭР СУГАРЧ СУУДАЛДАА ҮЛДЭЭД БАЙГАА МАШ ХАРИУЦЛАГА СУЛ ХҮН.ХАРИУЦАЖ БАЙГАА АЖЛЫНХ НЬ НЭРИЙГ УНШ ДАА ОНЦГОЙ БАЙДАЛЫН ГАМШИГТАЙ ТЭМЦЭХ ГАЗАРЫН ДАРГА ГЭЖ БАЙГАА БИЗ ДЭЭ.ХАРИУЦЛАГАТАЙ АЖИЛДАА ЧИРЭГДЭЖ ЯВАА ХАРИУЦЛАГАГҮЙ ХҮН.
2012-11-16
goyo duu sons:
http://www.youtube.com/watch?v=leEnJGT7_lU&feature=youtu.be
2012-11-16