Усан спортын төв хэзээ ашиглалтад орох вэ

img

Баянзүрх дүүргийн Усан спортын төв ажиллах болоогүй гэсэн хаягтайгаар нэлээдгүй хугацааг үдлээ. Харин энэ төв яагаад одоо болтол үйл ажиллагаа явуулахгүй байна вэ. Ямар нэгэн эрх мэдэлтний хяналтад байна уу, эсвэл сонгуулиас болоод хойшлоод байна уу. Эдгээр асуудлыг тодруулахаар Баянзүрх дүүргийн Усан спортын төвийн дарга Б.Буянжаргалтай уулзлаа. -Усан спортын төвийн барилгыг ямар компани барьж гүйцэтгэсэн бэ?      -”Намуун дэвжих” ХХК  энэ барилгыг барьсан. Барилгад ямар нэгэн асуудал байхгүй. Харин улсын комисс хүлээж аваагүйгээс удаашралтай байна. -Улсын комисс хүлээж авахгүй байгаа шалтгаан нь юу вэ?              -Улсын комисст хүсэлтээ хүргүүлсэн. Энэ асуудлыг Нийслэлийн өмчийн газар хуралдаад, улсын комиссоор батлуулдаг. Гол асуудал нь Нийслэлийн өмчийн газрын гишүүд бүрэлдээгүй байгаатай холбоотой. Нийслэлийн өмчийн газар л хуралдчихвал  үйл ажиллагаагаа явуулж болно. -Танай усан спортын төвийн үйл ажиллагааны онцлог? -Усан спортын төв дотроо бассейн,  фитнессийн өрөөнүүдтэй. Дээвэр дээрээ сагсан бөмбөгийн талбайтай. -Усан бассейнаар нийт  хэдэн хүн үйлчлүүлэх боломжтой вэ?       -Нэг дор 25 хүн үйлчлүүлж болно. Манай усан спортын төв нь Монголд анх удаагаа баригдсанаар онцлогтой.  Энэхүү усан спортын төв ашиглалтад орсноор иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд ихээхэн тустай зүйл болох юм. Б.Батбаатар Эх сурвалж: Нийслэл таймс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mongol:
25 han hvnd vilchildeg iim jijighen basseiniig jamar bassein geh be hahahahhahahahahah
2012-11-17