Монгол төрийн Үндэсний их найрал хөгжим 50 жилийн түүхт ой

img

Энэ жил тус чуулгын “Үндэсний хөгжмийн их найрлын” шинэ цагийн түүхийн хуудсаа тоолсоор 50 дахь жилтэйгээ золгож байна. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд энэ жил Монголын сайхан орон, Наадмын үдэш, Тал нутгийн Ариранг, Рок поп оддын Их хуралдай зэрэг олон сайхан тоглолтуудыг зохион байгуулсан бөгөөд одоо 11 дүгээр сарын 25-ны 15:00 цагт Хүндэтгэлийн тоглолтоо хийхээр төлөвлөөд байна. 8-р сарын 25-ны өдөр зохион байгуулагдсан рок попын их хуралдай тоглолтонд: Б.Сарантуяа, Б.Чинбат, Sweetymotion, Дуучин Наран, хийлч Дээгий, дуучин Болд зэрэг уран бүтээлчид оролцож, оркестортой хамтран тоглосон билээ. Төрийн их найрал хөгжим эдүгээ ”Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал”-ын үндэс суурь болтлоо их замыг туулж, дуунаас дуулалт жүжиг, жижиг аязаас жүжгийн бүтээлийг туурьвин өөрийн орны хүрээнээс хальж, олон улсын тавцнаа үндэсний болоод дэлхийн сонгодог хөгжмийн зохиолчдын олон арван бүтээлээр сонсогч олныхоо сонорыг мялааж, урын сангаа баяжуулсаар ирсэн нь монголын хөгжмийн урлагийн үе үеийн нэрт зүтгэлтнүүд, уран бүтээлчдийн маань зүрх сэтгэл, нөр их хөдөлмөрийн үр шим билээ. Харин энэ удаад дэлхийд алдартай уран бүтээлчдийн шилмэл бүтээлүүдийг монгол төрийн үндэсний их найрлын хөгжмөөр тоглож, түүний гайхалтай аялгууг та бүхэндээ хүргэхээр боллоо. Манай тоглолтонд хүрэлцэн ирж, оркестрын амьд хөгжмийн хэмнэлийг мэдэрч шилмэлүүдийн ертөнцөөр аялаарай. Маркетингийн менежэр: Г.Гэрэлсүрэн Утас: 11323954 Гар утас: 96996399 Mail:gesu_manager@yahoo.com Web: http://mongolianensemble.com/ Facebook: https://www.facebook.com/ensemblemn?ref=hl  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ