
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын дөрөвдүгээр багийн нутаг, “Орхон, Сэлэнгийн бэлчир” гэдэг газар энэ сарын 04-нд өдөр осолдсон ээж, хүү хоёрыг хайх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. Тодруулбал, өнгөрсөн хоногт Аврах тусгай ангийн бүлэг, ар гэрийнхний хамт 5-тын заставаас “Цагаан арал” хүртэл явганаар таван км газар, аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлэг хоёр завьтайгаар “Орхон Сэлэнгийн бэлчир”-ээс “Цагаан арал”-ын хилийн пост хүртэл 20 км усаар хайжээ. Мөн нэг бүлэг “Орхон Сэлэнгийн бэлчир”-ээс тавтын пост хүртэл 18 км усаар, Төмөр замын 19 дүгээр зөрлөгөөс тавтын застав хүртэл моторт завьтай 14 км усаар, Аврах гал унтраах 36 дугаар ангийн албан хаагчид “Алтан арал”-аас тавтын застав хүртэл таван км газар явганаар эрлийн ажиллагааг явуулсан байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ