Б.Дөлгөөн дээд амжилт тогтоолоо
Монголын усан спортын шилдэг залуу тамирчид Арабын Эмиратын Дубай хотноо Азийн аварга шалгаруулах IX тэмцээнд оролцож байна. Спортын мастер Б.Дөлгөөн (зураг дээр) 100 метрийн далайн гахай сэлэлтэд 1:00.30 амжилтаар Монгол улсын рекордыг шинэчлэн тогтоолоо. Өмнөх дээд амжилт нь 1:01.50 байжээ. Мөн манай тамирчид эрэгтэйчүүдийн 4х100 метрийн холимог буухиад долдугаар байр эзэлсэн юм.
Азийн АШТ арваннэгдүгээр сарын 25-нд өндөрлөнө.
Ц.Ганбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ