
Өнгөрсөн долоо хоногт Колумбын фермийн 10 ажилтныг буудан хөнөөсөн гурван этгээдийг цагдаа нар баривчилжээ. Гэмт хэргийн ертөнц хэмээгддэг Колумбд хар тамхины болон бусад гэмт хэрэг, дээрэм тонуулын мөнгө угаадаг олон бүлэглэл байдаг. Харин ихэнх гэмт хэргийг хийсэн “Жорж 18” бүлэглэлийн толгойлогч Лос Ренасентистас түрүү сард баривчлагджээ. Харин сая үйлдэгдсэн энэ хэргийг түүний захиалга байж болзошгүй хэмээн үзэж байгаа юм.
Хэрэг үйлдсэн иргэд Колумбын баруун хойд хэсгийн Антиокуа мужаас баривчлагдсан юм. Тэдгээрийн нэг нь өмнө нь цагдаагийн газарт бүртгэлтэй Оскар Дарио Баррентос гэгч этгээд байжээ. Чухам яагаад тус фермийн ажилчдыг хороох болсон талаар хараахан тодорхой мэдээлээгүй байгаа ч цагдаа нарын таамаглаж буйгаар “Жорж 18” бүлгийнхэнтэй ямар нэг асуудалтай байсан байх гэж байгаа юм.
Э. Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ