Кейт Уинслет найз залуугаа хүүхдүүдтэйгээ танилцуулжээ

img

Британийн жүжигчин бүсгүй Кейт Уинслет найз залуу Нэд Рокнроллыгоо хүүхдүүдтэйгээ танилцуулах цаг болсон гэж үзжээ. Тэрээр өнгөрсөн амралтын өдөр 33 настай Нэдийг хүүхдүүдтэйгээ танилцуулсан юм байна. Кейт Нэдтэй өнгөрсөн наймугаар сард танилцсан юм. Анх танилцахад Кейт хуучин найз залуу Луистайгаа хамт байсан ч удалгүй салсан байна. Кейт өмнө нь хоёр удаа гэрлэхдээ хоёр хүүхэд төрүүлсэн нь одоо 11 настай охин Миа, 7 настай хүү Жо нь юм. Кейт найз залуугаа хүүхдүүдтэйгээ танилцуулж, хамтдаа аялалд явсан ажээ. Гэхдээ одоогоор Нэд эхнэрээсээ гэр бүлээ цуцлуулах асуудлаа хөөцөлдөж яваа тул Кейт тэр хоёр гэрлэлтийн талаар төлөвлөөгүй байгаа гэнэ.

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ