“ДЦС-4”-т гал гарсныг аюулгүй болгожээ

img

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг, “ДЦС-4” ТӨХК-ний хашаанд өчигдөр “Аляска ТЕХ” ХХК-ний гүйцэтгэн барьж байгаа сүлжээний нэгдүгээр өргөтгөлийн насос станцад тус компаний гагнуурчин гагнуур хийж барилгын дулаалгын хөөцөнцөрт оч үсэргэн гал гарч байсныг “ДЦС-4” ТӨХК-ний галын хэсэг унтраасан байна. Тухайн гал түймрийн улмаас нийслэлийн халаалтын усыг эргүүлэн татаж авах насосны хяналтын кабель тасарч, гурван насос автоматаар унтарсан байсныг аваарийн бригад гарч залган хэвийн ажиллагаанд оруулсан байна.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

SHINE JIL:
shine jiliin huleen avalt hiij bna TASARHAI GAZAR SHUU OROOD UZEEREI http://event.tasmultimedia.com /
2012-11-16