Техаст гал тэрэг осолджээ

img

Техас мужийн Мидланд хотын  "Union Pacific”  төмөр зам дээр ачааны галт тэрэг суудлын галт тэрэгтэй мөргөлдсөн томоохон осол гарлаа. Уг ослоор дөрвөн хүн амь насаа алдаж 17 хүн гэмтэж бэртсэн байна. Тэдгээр хүмүүсийн 10-ынх нь биеийн байдад хүндхэн байгаа гэнэ. Осол орон нутгийн цагаар 16.30 цагт болсон аж. Гэмтэж бэртсэн хүмүүсийн дунд Ахмад дайчдын баярт оролцоод буцаж явсан  ахмад дайчин эхнэрийнхээ хамтаар зорчиж явсан  аж. Үндэсний тээвэр зуучийн газрын төлөөлөгч Петэр Кудсон ослын  шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Өмнө нь ч энэ төрлийн осол гарч байсан бөгөөд гэрлэн дохио буруу ажилласан  хэмээн тайлбарлах хүмүүс ч  олон байгаа  юм. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ